Бусад мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Хэрхэн ухаалаг зээл авах вэ?

Хэрхэн ухаалаг зээл авах вэ?

“Зээл” гэдэг нь Банк болон Санхүүгийн байгууллагаас албан байгууллага эсвэл хувь хүн өөрийн хэрэгцээнд тохируулан шаардлагатай санхүүжилтийг  тодорхой хугацаанд, хүүний хамт,  эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авахыг хэлнэ.

Хүн бүр өдөр тутамдаа ямар ч төрлийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагатай тулгарч болно. Банк бус, Санхүүгийн байгууллага нь банкнаас гадна иргэдэд зээл олгож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлдэг, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага юм. Зээл олгох замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь байгууллагуудад-бүтээмжийг дээшлүүлэх, санхүүгийн асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх зэрэг ач холбогдолтой байдаг бол иргэдэд- эдийн засгийн оролцоог сайжруулах, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх зэрэг олон ач холбогдлыг бий болгодог.

Зээлийг зөв цагтаа ухаалгаар авах нь танай байгууллагын болон таны санхүүд эерэг үр нөлөөг авчирна.  

Хэрхэн ухаалаг зээл авах вэ?

Дээр хэлсэнчлэн зээл авах нь таны санхүүд эерэг үр нөлөөг авчрах боломжтой хэдий ч юун түрүүнд “ухаалаг зээл”-ийн талаар судлах хэрэгтэй.

Ухаалаг зээл гэж юу вэ?

Ухаалаг зээл нь таны хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Зээлийн хэмжээ нь таны санхүүгийн чадварт нийцсэн байдаг. Мөн зээлийн хүү нь ч таны төлж чадахуйц хэмжээнд байдаг. Харин “Ашиггүй зээл” нь үнэ цэнээ хурдан алддаг эд зүйлс худалдан авахад зориулагддаг.

Ухаалаг зээл авч буй эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Ухаалаг зээл авч буй эсэхээ мэдэхийн тулд дараах асуултуудад хариулж, сайтар тунгаах нь зүйтэй. Үүнд:

  • Та зээл авахдаа ирээдүйн орлоготойгоо уялдуулж байна уу?
  • Одоогийн санхүүгийн байдлаа нягталсан уу?
  • Тансаг хэрэглээнд бус өөрийн зорилгоо биелүүлэхэд зээл авч байна уу?
  • Өөрт хамгийн тохиромжтой эх үүсвэрийг сонгосон уу?

Харин санхүүгийн зохицуулах хорооноос өгч буй зөвлөмжийн дагуу та доорх асуултад 2 болон түүнээс дээш удаа “үгүй” хэмээн хариулсан бол худалдан авалт хийхээ түр хойшлуулаарай.

  1. Та тогтвортой ажил эрхэлдэг үү?
  2. Танд цалингаас гадна нэмэлт орлогын эх үүсвэр бий юу?
  3. Та сар бүр тогтмол хуримтлал үүсгэж чаддаг уу?
  4. Танд худалдан авалт хийх урьдчилгаа төлбөр байгаа юу?
  5. Таны зээлийн түүх сайн уу?
  6. Таны “өр орлогын эх үүсвэрийн харьцаа” 50%-иас бага уу?
  7. Та өөрийн шийдвэртээ бүрэн дүүрэн хариуцлага хүлээхдээ итгэлтэй байна уу?

Хэрэв танд ухаалаг зээл авах хэрэгцээ шаардлага бий болсон бол бид шинэ технологид тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна.