Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Зээлийн хүсэлт Илгээх Зээлийн хүсэлт

Мэдээ, мэдээлэл

Микрокредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
БОГИНО ХУГАЦААНЫ ЗЭЭЛИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

БОГИНО ХУГАЦААНЫ ЗЭЭЛИЙН ЗӨВ ХЭРЭГЛЭЭ

Бидний амьдралд орлого гэнэт тасалдах, төлбөрийн хугацаа давхцах зэрэг санхүүгийн дарамттай үед богино хугацааны зээл хүн бүрийн аврал болдог. Гэхдээ үүнийг зөв ашиглахгүй бол санхүүгийн эрсдэл үүсгэх магадлалтай.

1. Зээлийн зорилгоо тодорхойлох 

Богино хугацааны зээл нь түр хугацаанд мөнгөний урсгал гацсан үед ашиглахад хамгийн тохиромжтой. Жишээлбэл:

  • Цалингийн хоорондын төлбөр,
  • Яаралтай эмчилгээний зардал,
  • Богино хугацаанд буцаан орж ирэх хөрөнгө оруулалт гэх мэт.

Харин хэрэглээний буюу урт хугацаанд үр ашиг өгөхгүй зүйлд жишээ нь: аялал, гоёл, гэнэтийн худалдан авалт ашиглах нь эрсдэлтэй.

2. Төлбөрийн чадвараа тооц

Зээл авахын өмнө цалин, орлогоосоо хасагдах дүнг бодитоор тооцох нь чухал.

Сарын орлогын 30%-иас дээш хэмжээний зээлийн эргэн төлөлт нь дарамт үүсгэдэг гэдгийг санаарай.

 3. Төлбөрийн хугацааг бүү алд

Богино хугацааны зээлийн давуу тал нь хурдан шийдвэр гардаг ч хугацаа хэтэрвэл хүү, торгууль хуримтлагддаг. Хэрэв төлөхөд хүндрэл гарвал зээлдүүлэгч байгууллагатай урьдчилан холбогдож, сунгалт эсвэл тохиролцоо хийх нь зүйтэй.

4. Найдвартай байгууллага сонгох нь

Зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын зөвшөөрөл, үнэлгээ, хэрэглэгчийн сэтгэгдлийг шалгах нь таныг луйвраас хамгаална. Олон улсын стандартад нийцсэн, ил тод нөхцөлтэй байгууллага сонгохыг зөвлөж байна.