Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Микро Кредит – Итгэлцлийн үйлчилгээтэй ББСБ

Микро Кредит – Итгэлцлийн үйлчилгээтэй ББСБ

Итгэлцэл бол хүн бүрийн ашиглах боломжтой олон талт баялгыг бүтээх, бий болгох зорилготой нэгэн төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн юм.

Итгэлцлийн үйлчилгээ гэж юу вэ?

Хуулийн заалт

“Итгэлцлийн үйлчилгээ” гэж итгэл хүлээлэгчийн актив (бэлэн мөнгө, зээл, бусад актив) хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ. (Бак бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 4.1.7)

Итгэлцлийн үйлчилгээг хэн, хэрхэн авах вэ?

Итгэлцлийн үйлчилгээ нь харилцагч таны хөрөнгийг гэрээний үндсэн дээр зах зээлийн  эрсдлээс хамгаалж, өндөр үр шимийг хүртээх зорилгоор хоёр талдаа харилцан ашигтай байхуйцаар хамтран ажилладаг. Энэхүү үйлчилгээг Иргэд, ААН-ийн аль нь ч авах боломжтой. Өөрөөр хэлбэл, бид таны мөнгөн хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан, тодорхой хугацаа болон хүүтэйгээр авч зах зээлийн эрсдэл, үнэгүйдлээс хамгаалж өндөр үр шим /ашиг/ олж өгөх зорилгоор ажиллах юм.

Итгэлцлийн хөрөнгө юу байх вэ?

Итгэлцлийн хөрөнгө нь биет ямар ч төрөл хэлбэртэй байж болно.  Тухайлбал,

  • Мөнгөн хөрөнгө
  • Сангийн хөрөнгө
  • Үл хөдлөх хөрөнгө
  • Үнэт цаас
  • Бонд, Хувьцаа гэх мэт

Итгэлцлийн хөрөнгөө харилцагч та гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд эсвэл нийгмийн байгууллагад итгэлцлийн үндсэн дээр өвлүүлэн үлдээж болно.

Итгэлцлийн үйлчилгээтэй байснаар ямар давуу талтай вэ?

Итгэлцлийн үйлчилгээтэй байх нь дараах давуу талуудтай:

  • Зах зээлийн эрсдлээс сэргийлэх
  • Үнэ цэнийн уналтаас хамгаалах
  • Инфляцид өртөлгүй мөнгөө өсгөх
  • Өв хөрөнгө хадгалж, хуримтлуулах
  • Санхүүгийн сайн боловсрол олгох
  • Хадгаламжийн хүүнээс өндөр ашигт хүртэх зэрэг давуу талтай.

Итгэлцлийн үйлчилгээнд оролцогчид:

Итгэмжлэгч: (итгэл хүлээлгэгч) - Хөрөнгөө захиран зарцуулах эрхээ гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэн түүнээсээ үр ашгийг хүртэгч этгээд

Хувь хүртэгч: (итгэл хүлээгч) Итгэмжлэгдсэн хөрөнгийн захиран зарцуулах эрх бүхий этгээд биш ч итгэмжлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн хөрөнгөнаас үр ашиг хүртэгч этгээд

Итгэмжлэгдэгч: - Итгэмжлэгчтэй байгуулсан хөрөнгийн үнэ цэнийг гэрээний үндсэн дээр өсгөх, хадгалах, үр өгөөжийг бий болгогч хувь хүн, ААН байгууллага

Микро Кредит ББСБ нь 2020 оноос эхлэн  Санхүүгийн Зохицуулах Хорооны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан, итгэлийн үйлчилгээ үзүүлэгч  тусгай зөвшөөрөл бүхий Банк Бус Санхүүгийн Байгууллага юм.  

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг  энд дарж авна уу.