Бусад мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Таны амьдралд тустай санхүүгийн 5 зөвлөмж

Таны амьдралд тустай санхүүгийн 5 зөвлөмж

Санхүүгийн талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй байж, хувийн санхүүгээ зөв удирдан зохион байгуулах нь амжилттай амьдрахын үндэс юм. Энэ удаад бид хэрэглэгчдийнхээ санхүүгийн мэдлэгт нэмэр болох үүднээс танд тустай 5 зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

1. Санхүүгийн байр сууриа тодорхойлох

Санхүүгээ тогтвортой байлгахын тулд санхүүгийн байр сууриа зөв тодорхойлох хэрэгтэй. Та өөрийн санхүүгийн байр суурийг тодорхойлохдоо хувийн эзэмшиж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс нийт өр төлбөрөө хасч тооцно.

2. Санхүүгийн зорилгоо бий болгох

Санхүүгийн зорилго тань урт болон богино хугацааны байх ёстой. Ирэх 1-5 жилийн санхүүгийн зорилгоо маш зөв, оновчтой тодорхойлох хэрэгтэй. Машин унаа авах, орон сууцтай болох, аялалд гарах зэрэг нь санхүүгийн нийтлэг зорилт юм.

3. Санхүүгийн төлөвлөгөө хэрэгжүүлэх

Дээр дурдсан санхүүгийн зорилгоо тодорхойлсноор санхүүгийн төлөвлөгөө гаргаж болно. Үүний дараа хэрэгжилтийн талаар бодох хэрэгтэй. Дээрх санхүүгийн нийтлэг хэрэгцээ шаардлагыг хангахын тулд танд хэдэн төгрөгийн зээл гарч болох вэ? Үүнийгээ хэрхэн төлөх вэ? зэрэг асуултуудын хариултыг мэдэж байх хэрэгтэй. Бид таны төлбөр орлогын харьцаанаас хамааруулан эдгээр зээлийг олгодог. Төлбөр орлогын харьцаа нь таны авч буй цалингийн хэдэн хувийг зээлэнд өгөхөд танд санхүүгийн дарамт үүсэхгүй байж болох вэ гэдгийг тодорхойлдог. Төлбөр орлогын харьцааг авч буй цалингийн 50-60 хувиар тооцон зээл олгодог.

4. Санхүүгийн орлого зарлагаа хянадаг байх

Санхүүгийн орлого зарлагаа хянаснаар “хөрөнгө бүтээж буй” эсэхээ мэдэх боломжтой. Санхүүгээ хянахын тулд орлогоо ямар эх үүсвэрээс олсон, үүнээс зардал, зээл төлөлтөд хэдийг өгсөн, хуримтлалын хадгаламжинд хэдийг хийсэн, хувьцаа бонд худалдаж авсан эсэх зэргээ бүртгээд явах хэрэгтэй.  Зөвхөн орлого зарлагаа бүртгээд явах биш, үүн дээр ул суурьтай дүгнэлт хийдэг байх нь чухал. Ялангуяа зарлагын хяналт дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэснээр дараа сард (дараа долоо хоногт) зардлаа танах уу, эсвэл хэвээр нь байлгах уу гэдгийг тунгаан шийдэх хэрэгтэй болно.

5. Санхүүгийн дэг журамтай байх

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрэглээгээ бүрэн хянаж, зардлаа танах, эсвэл өөрөөсөө ч харамлаад хямгадаад байх нь санхүүгийн дэг журамтай байдлыг илтгэдэггүй. Хүн хэрэгцээндээ таарсан худалдан авалтыг хийдэг байх, шаардлагатай өр зээл лизингийг ч хийдэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь үүний цаана гарч буй өгөөжийг үнэлж сурах нь чухал юм.

Манай ББСБ нь  бүхий л төрлийн зээл дээр таны төлбөр орлогын харилцааг тооцон судалгаа хийж, зээлийн тооцоолол гаргадаг тул харилцагч танд санхүүгийн дарамт үүсгэхгүй байх давуу талтай.