Бусад мэдээлэл
Change language
Change language

Easy App татах

Зээлийн хүсэлт Илгээх Зээлийн хүсэлт

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Зээл авахдаа заавал мэдэх ёстой 5 зүйл

Зээл авахдаа заавал мэдэх ёстой 5 зүйл

Нэгдүгээрт:  Хүү, шимтгэлийн бодит зардлаа ойлгох

  • “0% хүүтэй” гэх зар сурталчилгаанд бүү хууртаарай.
  • Хүүгээс гадна шимтгэл, даатгал, торгууль зэрэг нэмэлт төлбөр ордог.
  • Жилийн бодит өртөг (ЖБӨ) буюу зээлийн жинхэнэ зардлыг харьцуулж сонгох хэрэгтэй.

Хоёрдугаарт: Зээл авах зорилгоо тодорхойлох

  • Өрхийн хэрэглээнд, бизнесийн хөрөнгө оруулалт, эсвэл түр хугацааны хэрэгцээ гээд зорилгоо тодорхой болго.
  • Орлого нэмэгдэх, хөрөнгө бий болох зээл хамгийн зөв хэрэглээ.
  • “Өрийг өрөөр дарах” бол хамгийн том эрсдэл.

Гуравдугаарт:  Төлбөрийн чадвараа бодитоор үнэлэх

  • Сарын орлого, тогтмол зардлаа бичиж гарга.
  • Орлогынхоо 30%-иас дээш зээлд зарцуулахгүй байх нь эрүүл санхүүгийн дүрэм.
  • Урьдчилан бодож тооцоогүй бол төлбөрийн хоцрогдлоос болж зээл тань улам үнэтэй болно.

Дөрөвдүгээрт:  Зээлийн нөхцөлийг сайтар уншиж танилцах.

  • Гэрээний жижиг үсгийг хүртэл унш. (торгууль, хугацаа сунгалт, барьцаа хөрөнгийн нөхцөл)
  • “Нөхцөл ойлгомжгүй” санагдвал заавал асууж тодруул.
  • Цахимаар авах үед ч гэрээ хүчинтэй тул анхааралтай хандах хэрэгтэй.

Тавдугаарт:  Зээлийн түүхийнхээ үнэ цэнийг мэдэх

  • Хугацаандаа төлсөн бүр зээл таны зээлийн түүхийг сайжруулна.
  • Зөрчил гаргавал ирээдүйд дахин зээл авахад хүндрэлтэй болно.
  • Сайн зээлийн түүх = Илүү бага хүү, илүү таатай нөхцөл.

Эцэстэн хэлхэд зээл бол зөв хэрэглэвэл боломж, буруу хэрэглэвэл дарамт. Хамгийн чухал нь зорилгоо зөв тодорхойлж, төлбөрийн чадвараа бодитоор үнэлж, гэрээний нөхцөлийг бүрэн ойлгосны дараа шийдвэр гаргах явдал юм.

#Микрокредит #Зөвөлгөө