Бусад мэдээлэл
Микрокредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл
Бид бүхэн өмнө нь Зээлийн мэдээллийн сан болон Зээлийн мэдээллийн төв ХХК-ын тухай товч мэдээлэл хүргэсэн билээ. Энэ удаа иргэд болон харилцагчдаас ирдэг түгээмэд асуулт хариултуудыг багцлан хүргэж байна.
Зээлийн Мэдээлийн сан (ЗМС) нь арилжааны банк, санхүүгийн байгууллагууд, дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг болон төлбөрийн үүрэг шаарддаг бусад байгуулагуудын харилцагчидын зээл, төлбөрийн тухай мэдээллийг цуглуулж мэдээллийн нэгдсэн бааз бүрдүүлдэг. Энэ мэдээлэлд үндэслэн өөрийн гишүүн буюу мэдээлэл нийлүүлэгч санхүүгийн байгуулагуудад зээл олгох шийдвэр гаргах, зээлийн эрсдэл тооцоолоход зориулж харилцагчийн лавлагаа, Credit Score буюу үнэлгээ боловсруулах үйлчилгээг ЗМС үзүүлдэг.