Бусад мэдээлэл

Мэдээ, мэдээлэл

Микро Кредит ББСБ болон банк санхүүгийн талаарх мэдээлэл

point
Б.Лхагвасүрэн: Зээл авсан бол хүүгээ төлнө, хадгаламжийн хүүг зогсоох боломж байхгүй

Б.Лхагвасүрэн: Зээл авсан бол хүүгээ төлнө, хадгаламжийн хүүг зогсоох боломж байхгүй

Орон сууцны ипотек болон банк, банк бус санхүүгийн байгууллагын бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулах Засгийн газрын тогтоолын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдэгдлийг хийсэн. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээл зургаан хувиар хэрэгжиж 78 мянган хүн хамрагдсан. 2020 оны 11 сарын 01-нээс зээл төлөлтийг 2021 оны 7 сар хүртэл түр хойшлуулахаар болсон. Энэ арга хэмжээг өмнө нь ч авч хэрэгжүүлж байсан. 2020 оны оны 04 сарын 01-нээс 11 дүгээр сарын 01- хүртэл хугацаанд 38 мянган зээлдэгч хамрагдаж зээлээ түр хойшлуулж байсан. Одоо энэ арга хэмжээ дахиад үргэлжлэхээр болж байна. Ипотекийн зээл бол 6 хувиар 20 жилийн хугацаатай 100 саяын зээл авахаар бол 120 сая төгрөгийн хүү төлнө гэж анх тохиролцож олгодог. Үүгээрээ бусад төрлийн зээлээс ялгаатай. Ипотекийн зээлийн хүүг багасгана, ахиад нэмнэ гэсэн зүйл байхгүй, тогтвортой явагдана. Зургаан сарын дараа зээлээ төлөхөд ямар ч асуудал дагуулахгүй. ​Банкнаас олгож байгаа бүх төрлийн зээл, зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлбөр тооцоо бүгд энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа. Төв банкны зүгээс бүх төрлийн арилжааны банк руу холбогдох шийдвэрийг хүргүүлсэн. Банкууд олон харилцагчтай учраас иргэн бүрд мэдээллийг хүргэхэд цаг алдаж байгаа байх.

Анх гарч байхдаа банкуудад шийдвэр хүргэх гэж цаг алдсан зүйл байгаа ч Монголбанкы өмнө нь гаргасан шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ.  Банкууд хэрэгжүүлэхгүй байх зэрэг тийм асуудал гарахгүй. Сая коронагийн дотоодын халдвар батлагдсан өдрөөс хойш банкууд үйлчилгээгээ хумьсан. Гэхдээ бодлогын үйлчилгээ бол хэвийн явж байгаа. Банкууд цахимаар үйлчилгээгээ үзүүлж, цахимаар зарим асуудлаа шийдэж байгаа. Заавал банкин дээр очих шаардлага байхгүй. Харин зээл авсан бол хүүгээ төлнө. Хадгаламжийн хүүг зогсоох боломж байхгүй. Хүүгээ төлөөд, үндсэн зээлийг нь царцаана гэсэн ойлголт байхгүй. Энэ журам 2020 оны гуравдугаар сараас 12 сарын 31 хүртэл хэрэгжинэ. Одоо Монголбанкны Ерөнхийлөгч Сангийн сайдтай ярилцаад 2021 оны 7 сарын 01 хүртэл сунгахаар болсон. Зээлээ хойшлуулах хүсэлтээ тухайн харилцагч өөрийн зээл авсан банкиндаа хандаж хүсэлтээ гаргана" гэх мэдээллийг өглөө.